
Улаанбаатар Аялал
Жуулчлалын Холбоо

Бид дотоодын аялал жуулчлалын салбарыг бие даасан, тогтвортой ирээдүй рүү чиглүүлнэ...
Бид дотоодын аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж, байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалын туршлагыг улс орон даяар таниулах замаар Монголын нийгэмд үйлчлэх зорилготой.
БИДНИЙ ЗОРИЛГО
Дотоодын аялал жуулчлалыг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг таниулах
Зочлох үйлчилгээний салбар болон байгаль хамгааллын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
Дотоодын аялагчдын боловсролыг дээшлүүлэх, хариуцлагатай аяллыг сурталчан таниулах
Байгаль, соёлын өвийг эрхэмлэн дээдлэх, хамгаалах үйлсийг дэмжих
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ, ТӨЛӨВЛӨГӨӨ
Бид орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдэд тогтвортой бизнесийн туршлагад суурилсан дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэхэд туслах, тэднийг чадавхижуулах зорилготой. Мөн аялал жуулчлалаар дамжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна байгаль, соёлын өвийг хамгаалахыг чухалчилдаг. Энэ хүрээнд хийсэн ажлуудаасаа дурдвал:
-
Соёлын өвийн менежментийн төлөвлөгөө: Шар цав, Хүрдэт агуй, Баянзаг зэрэг соёл, палеонтологи, археологийн чухал дурсгалт газруудыг хамгаалах стратеги боловсруулсан.
-
Аймгуудын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө: Тогтвортой аялал жуулчлалын стратеги бүхий Ховд, Өмнөговь зэрэг аймгуудын аялал жуулчлалын цогц төлөвлөгөөг гаргасан.

ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТУУД
Бид эко аялал жуулчлалын сургалтаар дамжуулан аялал жуулчлалын салбараас үр шим хүртэх сонирхолтой орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн чадавхыг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол экологи төв, Их нарт байгалийн нөөц газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын газартай хамтран орон нутгийн иргэд, аялал жуулчлалын компаниуд, Хөвсгөл, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид, удирдлагуудад сургалт орсон туршлагатай.
Эдгээр сургалтын хөтөлбөрүүд нь орон нутгийн иргэдэд тогтвортой аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхээс гадна байгаль, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хамгаалах туршлагад сургах зорилготой.

ГАДААД, ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран хариуцлагатай дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх з орилгоор жил бүрийн 5-р сард Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг.
Түүнчлэн бид Монголыг аялал жуулчлалыг өвөрмөц онцлогийг батлан таниулж, олон улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор Монголын аялал жуулчлалын компаниудыг Байгаль нуур экспо, Олон улсын аялал жуулчлалын экспо (Хонконг), Аялал, Aдал явдал (АНУ) зэрэг дэлхийн үзэсгэлэнд оролцуулдаг.
ДОТООД, ГАДААДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ЭКСПО
Бид байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран хариуцлагатай дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн 5-р сард Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг.
Түүнчлэн бид Монголын аялал жуулчлалын өвөрмөц онцлогийг таниулан сурталчилж, олон улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор Монголын аялал жуулчлалын компаниудыг Байгаль нуур экспо, Олон улсын аялал жуулчлалын экспо (Хонконг), Аялал, Aдал явдал (АНУ) зэрэг дэлхийн үзэсгэлэнд оролцуулдаг.

ДОТООДЫН АЯЛАГЧДЫН БОЛОВСРОЛ
Бид дотоодын аялагчдын боловсролд зориулж 21 аймгийн аялал жуулчлалын гарын авлага мөн "Жим" аяллын сэтгүүлийг эрхлэн га ргадаг. Эдгээр хэвлэлүүд нь аялагчдыг хариуцлагатай аялал жуулчлалын арга барилд таниулж, байгальд ээлтэй, утга учиртай аялах, аяллаа урьдчилан төлөвлөхөд нь туслах зорилготой.
Нэмж дурдахад бид Монголын тусгай хамгаалалттай газруудын тухай товхимол орчуулж, дотоод төдийгүй гадаадын жуулчдад үнэ цэнэтэй мэдээллийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажилладаг.

ГАДААД ДОТООДЫН ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран хариуцлагатай дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн 5-р сард Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг.
Түүнчлэн бид Монголыг аялал жуулчлалыг өвөрмөц онцлогийг батлан таниулж, олон улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор Монголын аялал жуулчлалын компаниудыг Байгаль нуур экспо, Олон улсын аялал жуулчлалын экспо (Хонконг), Аялал, Aдал явдал (АНУ) зэрэг дэлхийн үзэсгэлэнд оролцуулдаг.
СУДАЛГАА
Манай судлаачдын баг Монголын аялал жуулчлал төдийгүй бусад салбарын чиг хандлага, тулгамдсан асуудлыг тодорхойлоход чиглэсэн цогц судалгааг хийдэг. Тодруулбал:
-
"Дотоод жуулчдын урсгал" судалгаа: Тогтвортой аялал жуулчлалын стратегийг тодорхойлох зорилгоор дотоодын аялагчдын хөдөлгөөн, зан байдал, хүсэл сонирхолд дүн шинжилгээ хийх зорилготой.
-
"Ковид-19-ын аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөөлөл судалгаа": Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тахлын улмаас учирсан эдийн засаг, үйл ажиллагааны алдагдлыг үнэлэх.
-
"Дотоодын аялал жуулчлалын үнэ" судалгаа: Дотоодын аяллын бүтээгдэхүүнийг аялагчдад хүртээмжтэй болгохын тулд салбарын үнийг судлах зорилготой.
-
Дотоодын аялал жуулчлалын ерөнхий чиг хандлага: Монголын дотоодын аялал жуулчлалын ирээдүйг тодорхойлох гол чиг хандлага, хэв маягийг тодорхойлох, бизнес эрхлэгчид болон бодлого боловсруулагчдад зах зээлийн өөрчлөлтийг урьдчилан таамаглахад туслах зорилготой.
-
Аялагчдын хог хаягдлын судалгаа: Аялагчдын хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, бохирдлыг бууруулах, тогтвортой үйл ажиллагааг дэмжих зөвлөмжийг санал болгох зорилготой.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ
Бид Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд олон улсын стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээг байршуулан ажиллаж байна. Үүгээр дамжуулан бид тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг зөв чиглэлд удирдан чиглүүлж, ирсэн зочдыг сэтгэл ханамжтай аялуулах зорилготой.
Энэхүү санаачилгын хүрээнд Сэлбэ голын Цохиот хад, Хагийн хар нуурын тайлбар бүхий тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан. Замын тэмдэг, мэдээллийн самбарыг сайжруулснаар бид хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгааллыг дэмжих зорилготой.

АРГА ХЭМЖЭЭ


БИДНИЙ ТУХАЙ
Манай баг гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын арвин их нөөцтэй тул төсөл бүрийн онцлогт тохирсон багийг бүрдүүлэн ажилладаг. Бидний ажлын хамрах хүрээ аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газрын менежмент, орон нутгийн хөгжил, байгаль, соёлын өвийн хамгаалаллаас гадна палеонтологи, түүх, монгол судлал, археологи, биологи зэрэг өргөн хүрээг хамардаг.

Ёндон Бадрал
Монгол Улс болон хөрш зэргэлдээх орнуудад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, бизнесийн тогтвортой хөгжил, арга хэмжээний менежмент, аялал жуулчлалын зөвлөх үйлчилгээ, тайлбарлах урлагын сургалт, боловсролын чиглэлээр мэргэшсэн.

Дашдооров Гэрэлтөв
Гадаад болон дотоодод адал явдалт, соёл, боловсролын аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэргэшсэн. Монголын байгаль, соёлын өвийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч.

Баделгажы Ербахыт
Дата анализ, аялал жуулчлалын салбарын статистик, аялал жуулчлалын нөлөөллийн судалгааны чиглэлээр мэргэшсэн. Докторант.

Адъяа Одонтуяа
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, сэтгүүл зүй, олон нийттэй харилцах, маркетинг, харилцаа холбоо, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
